АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах Ажлын хэсгийн хурал боллоо.
Тус хурлаар 6 дугаар сард ирүүлсэн нийт 25 аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг хэлэлцэж, стандартын шаардлага хангасан буюу ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд байрласан 16 аж ахуйн нэгж, иргэний тусгай зөвшөөрлийг сунгах, 2 аж ахуйн нэгжид шинээр Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/366 дугаар захирамжаар баталгаажууллаа.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС