“КАМЕРЖУУЛАЛТ-2” БОЛЗОЛТ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн цагдаагийн газар хамтран “КАМЕРЖУУЛАЛТ-2” болзолт уралдааныг зарласан юм.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “КАМЕРЖУУЛАЛТ-2” болзолт уралдаанд Чингэлтэй дүүргийн 3,13 дугаар хорооны хамт олон 2,3 дугаар байрыг эзэлж амжилттай оролцлоо.