быстрый займ на карту
Үзсэн: 558

СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙН ДЭД БҮТЦИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Нийгмийн байгууламж” буюу Хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалтын төв бүхий бизнес инкубаторыг барих газар чөлөөлөлтийн байдал болон айл өрхүүдийн ая тухыг хангах, цаашид хөрсний болон орчны бохирдлыг бууруулах бохир ус зайлуулах дэд бүтцийн ажил, үерийн хамгаалалтын сувгийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын холбогдох албаны хүмүүстэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол танилцаж,  тулгамдаж  буй асуудлын талаар санал солилцлоо.

Энэхүү төслийн ажлын явцтай танилцаж, санал солилцоход 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат, Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Д.Доржбат, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Замын инженер С.Жаргалсайхан, мэргэжилтэн Г.Болормаа, “НАБСАН” ХХК – ны инженер Н.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook