быстрый займ на карту
Үзсэн: 808

“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ДАРАЛТЫН АППАРАТ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд дүүргийн 1-19 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт  хэмжих аппаратыг гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Үнэнбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр, “Оном сан”-гийн “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан оролцож 1-19 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт цусны даралт  хэмжих аппаратыг гардуулан өглөө.

Энэхүү  Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгаж ашиглах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай юм.

“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр Өрхийн эрүүл мэндийн төвүүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах, даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook