быстрый займ на карту
Үзсэн: 620

ЖИЖИГ ДУНД ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд 6 дугаар сарын 20-ны өдөр  дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 7-12 дугаар хорооны “Төгсөлтийн Аргачлал” төсөлд  хамрагдаж байгаа өрхийн гишүүд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг нийт 45 иргэнийг Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуун дахь “Гар урлалын төв”, Саппора “Хонины Холбоо” бүлэг, Бойжуулах төвөөр Төгсөлтийн Аргачлал тусгай төсөлд хамрагдан бизнес нь амжилттай яваа өрхийн иргэдтэй уулзуулж, харилцан туршлага  судлууллаа.

 Аялалын үеэр бизнесийн санаа, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хэрхэн бүлэг болж хамтран ажиллах талаар мэдээлэл солилцлоо.

ХҮНС,ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook