быстрый займ на карту
Үзсэн: 861

УХААЛАГ ЧИНГЭЛТЭЙ АППЛИКЕЙШНЫ ТАЛААР ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн иргэдэд зориулсан, төрийн үйл ажиллагааны мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой гар утасны “Ухаалаг Чингэлтэй” аппликэйшныг 1-19 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарт танилцуулж, мэдээлэл өгөх сургалтыг 6 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн 1,9,16 дугаар хороодын Иргэний танхимд зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг, 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан,  болон 1-19 хорооны 196 хэсгийн ахлагч нар оролцлоо.

Аппликейшны бүтэц, ажиллагааны талаар  Мэдээллийн технологи, судалгааны Sica ХХК-ны Захиргаа хүний нөөцийн газрын захирал Т.Пүрэвхүү дэлгэрэнгүй танилцуулж, аппликейшны тусламжтайгаар цаг үеийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээ, иргэдийн санал хүсэлт, Чингэлтэйд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний цахим каталог зэргийг гар утас, таблет ашиглан цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй хүлээн авч, ахуй амьдралдаа ашиглах боломжтойг онцлон хэллээ.

Leave a Reply

  • Facebook