быстрый займ на карту
Үзсэн: 522

ЕБС-ИЙН СУДЛАГДАХУУНЫ МЭРГЭЖЛИЙН БАГУУДЫН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын судлагдахууны багш нарын мэргэжлийн 14 багийн ахлагч нарыг хүлээн авч уулзан 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлантай танилцлаа.

Тэрээр мэргэжлийн багийн үйл ажиллагааг сургуулийн үйл ажиллагаатай уялдуулан ажиллах, сургалтын чанарын өсөлтийг тогтворжуулах, сургалтын орчныг сайжруулах зэрэг анхаарвал зохих асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Мөн үеэр дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль улсын шалгалтын үнэлгээнд хийсэн хяналт шинжилгээ, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнүүдийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээ, оношилгоонд бүрэн хамруулах, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Илрүүл, эмчил, сэргийл. Бид өрх бүрд хүрч ажиллана” зорилтот төслийн үр дүнгийн талаар тус тус танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook