быстрый займ на карту
Үзсэн: 1276

ХҮНСНИЙ НАРИЙН НОГОО, ЖИМС ТАРИАЛАХ СУРГАЛТЫН ХҮЛЭМЖИЙГ БАЙГУУЛАВ

Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Турк улсын “ТИКА” олон улсын байгууллага, “Эх-үрс энэрэл хөдөлгөөн” ТББ нар хамтран санаачилсан зорилтот бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүнсний нарийн ногоо, жимс тариалах сургалтын хүлэмжийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ТИКА олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулагчийн орлогч Баярам Полат, “Эх-үрс энэрэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Н.Сувд нар оролцлоо. Энэ үеэр ТИКА олон улсын байгууллагын төлөөлөл төслийн явцад Турк улсаас хүнсний нарийн ногооны үр, жимсний суулгацыг нийлүүлж, тариалалтын талаар мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж ажиллана гэдгийг онцолж байлаа.

Leave a Reply

  • Facebook