быстрый займ на карту
Үзсэн: 493

ХҮҮХДИЙН АСРАМЖ, ХАЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/79 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад дүүргийн Засаг даргын захирамжаар амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалтай 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд тус байгууллагууд дээр очиж, танилцаж ажиллалаа.

Дүүргийн Засаг даргын захирамжаар 12 асрамжийн газарт нийт 45 хүүхэд асрамжлуулж байгаа бөгөөд хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцах явцад тэдний санал хүсэлтийг сонсож, хороодын хамтарсан багаас хүүхдүүдийн гэр бүлтэй ажиллах, хүүхдүүдийг гэрт нь эргэх нэгтгэх, эрсдэлд өртсөн, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг төрийн хамгаалалтад авах асуудлын хүрээнд асрамж халамжийн байгууллагатай хамтарч ажиллах зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцож, асрамжийн газарт асрамжлуулж байгаа хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж өглөө.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook