быстрый займ на карту
Үзсэн: 558

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛ-2018 ТЭМЦЭЭН БОЛНО

Чингэлтэй дүүргийн нийт үсчин, гоо засалч, хумс засалчид, салоны захирал, хамтран зохион байгуулж буй “Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын тэмцээн”-ийг  6 дугаар  сарын 27-ны өдрийн 10:00 цагт “Hollyday inn”-ийн хурлын танхимд зохион байгуулна.

Тус тэмцээнд дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан үсчин, гоо засалч, хумс засалчид болон Мэргэжлийн холбоод, Улсын хэмжээний мэргэжлийн сургууль, Коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Дамжаа, Сургалтын төвийн багш, суралцагчид оролцсон нээлттэй тэмцээн болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, МҮГЗХолбоо хамтран зохион байгуулснаар мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх Ази тив, Дэлхийн үсчин, гоо засалч, хумс  засалчдын  орчин үеийн үсний шинэ тайралт, самналтыг сонгомол хэлбэржүүлэлт, сахал засалтын урлал, бие болон нүүрэн дээр зурах технологи, хумсны урлал болон үйлчилгээний технологиос харилцан суралцаж тухайн жилийн үс болон гоо сайхны чиг хандлага өвөрмөц урсгалуудыг Монголын үсчин гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook