быстрый займ на карту
Үзсэн: 691

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  6 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Зөвлөгөөний эхэнд ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав.

Дүүргийн нутаг дэвсгэрт хороо тус бүрд хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, аж ахуйн нэгж байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Дүүргийн 1-19 дүгээр хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг цуглуулж тээвэрлэхэд Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК  40 орчим техник, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ханган тогтмол ачиж тээвэрлэн 2018 оны хагас жилийн байдлаар нийт 11000 гаруй рейсээр 70000 гаруй тонн хог хаягдлыг устгалд оруулан төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллаад байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ны нийт 108 зам талбайн үйлчлэгч нар хуваарийн дагуу тогтмол цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай 138 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/509 дүгээр захирамжаар Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн албан хаагчдын ажлын байранд төрийн албаны интернет сүлжээгээр онлайн тоглоом болон видео сан бүхий сайтууд, фейсбоок, твиттер, юутүүб, инстаграмыг хязгаарлах ажлын хүрээнд онлайн тоглоомын сүлжээ болох Steam болон зарим тоглоомын сайтуудыг хаагаад байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны “Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” А/368 дугаар захирамжийн дагуу дүүргийн 1-19 хороод болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадад 3/1076, 3/1086 тоот албан бичгүүдийг хүргүүлэн тухайн ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай ”02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, Нийслэл хотод газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ цуцалж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах, Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах, Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах, гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малчин өрхийг зөвшөөрсөн бүсэд нүүлгэн шилжүүлэх ажлын талаар дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook