быстрый займ на карту
Үзсэн: 313

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БУЙ АЖЛУУДЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх Сэлбэ дэд төвийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлуудын явц байдлын талаар Төслийг зохицуулагч Д.Авирмэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нарт дэлгэрэнгүй танилцууллаа.

Засаг дарга Ж.Эрдэнэбат төслийн ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг цаг алдахгүй шийдвэрлэж, орон нутгийн байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллахыг онцлоод хүлээгдэж байгаа ажлуудын талаар харилцан санал солилцлоо.

Leave a Reply

  • Facebook