быстрый займ на карту
Үзсэн: 233

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН -2018“ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/07 дугаар тогтоолоор батлагдсан “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөр, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Монголын үсчин, гоо засалчдын холбоотой хамтран “Чингэлтэй дүүргийн аварга үсчин, гоо засалч, хумс засалчдыг шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан-2018” тэмцээнийг 6 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнийг залуу үсчин, гоо засалчдын ур чадварыг сайжруулах, цаашид өсөн дэвжих боломжийг нэмэгдүүлж, цаашид олон улсын чанартай уралдаан тэмцээнд орох үүдийг нээж өгөх зорилготой юм.

Тэмцээнийг 6 төрлөөр зохион байгуулж, аварга үсчин, гоо засалч, хумс засалчдаа тодруулж, байр эзэлсэн үсчин гоо засалчдыг шалгарууллаа.

Үсчин гоо засалчдын шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган болон мэргэжлийн шүүгчид гардуулж өгөн баяр хүргэлээ.

“Эмэгтэй салоны тайралт” төрөлд  

Нэгдүгээрт байрт: “Polaris” клуб С.Батцогт

Хоёрдугаар байрт: “Puujee” салон Д.Болормаа

Гуравдугаар байрт: “Polaris” клуб Ж.Үнэнтөгс

 “Эрэгтэй зураглал засалт” төрөлд

Нэгдүгээрт байрт:  “Polaris” клуб Ж.Үнэнтөгс

Хоёрдугаар байрт: “Амин” салон Б.Аюушжав

Гуравдугаар байрт: “Hair haus” салон Э.Цул-Эрдэнэ 

“Тайзны нүүр будалт” төрөлд

Нэгдүгээрт байрт:  “Evergood” салон” Т.Буджаргал

Хоёрдугаар байрт: “Evergood” салон” Э.Солонго

Гуравдугаар байрт: “Цоогий” академи Б.Эрдэнэцэцэг

“Гелин хумсан дээрхи зураглал” төрөлд

Нэгдүгээрт байрт:  “Чухал амжилт” Э.Аззаяа

Хоёрдугаар байрт: “Чухал амжилт” Б.Алтанзул

Гуравдугаар байрт: “Цэрэнханд” салон О.Энх-Амгалан

“Эмэгтэй кератив үс хэлбэржүүлжлэлт” төрөлд

Нэгдүгээрт байрт:  “Ами” салон А.Шийрэв

Хоёрдугаар байрт: “Polaris” клуб С.Батцогт

Гуравдугаар байрт: “Evergood” салон” Б.Отгонбат

“Эрэгтэй сонгомол засалт хэлбэржүүлэлт” төрөлд

Нэгдүгээрт байрт:  “Мастер” салон Д.Буянжаргал

Хоёрдугаар байрт: “Хувиараа” Б.Ганболор

Гуравдугаар байрт: “Хувиараа” С.Данзанравжаа нар тус тус шалгарсан байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook