быстрый займ на карту
Үзсэн: 476

БНТУ-ЫН ЭЛЧИН САЙД ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН АВТО ЗАМ, ТОХИЖИЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмед Язал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар дүүргийн алслагдсан хороодын авто зам, тохижилтын ажилтай танилцлаа.

Уулзалтын эхэнд 16 дугаар хороо, Хайлааст Чингэлтэйг холбосон авто замаас Согоотын 16 дугаар гудамжаар 16 дугаар хорооны цогцолбор байр хүртэлх 0,64км авто замын ажилтай танилцсан юм. Үүний дараагаар 18 дугаар хороо, Чингэлтэй Хайлаастыг холбосон замын хажуугийн булгийн тохижилтын ажилтай танилцлаа. Энэ үеэр Элчин сайд М.Ахмед Язал алслагдсан хороодод иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлж байгаа нь сайшаалтай хэрэг бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг онцолж байлаа.

Leave a Reply

  • Facebook