быстрый займ на карту
Үзсэн: 533

ДҮҮРГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ БОЛЛОО

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенц, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж, хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах зорилгоор 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Соёлын төв хамтран “Ардын урлагийн их наадам”-ыг амжилттай зохион байгууллаа.

Тус наадмыг нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж болон дүүргийн 1-19 дүгээр хороодын иргэд оролцлоо.

Үндэсний соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжлагчдын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн авьяас билиг, арга барил, дэг сургуулийг өвлөн уламжлуулах, хамгаалах үүднээс Соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд хувааж СББӨ-ийг өвлөн уламжлагчдын ур чадвар, гүйцэтгэл авьяас билгийн төвшин, өвийн язгуур чанар, өвөрмөц байдлыг хадгалж, уламжлуулсан байдал зэргийг харгалзан мэргэжлийн шинжээч, шүүгчид  шүүн тунгааж “Нийслэлийн Соёлын биет бус өвийн их наадам”-д оролцох Соёлын биет бус өвийн тээгчдийг шалгарууллаа.

Шагналыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж, Монгол үндэсний соёлын өвийн төвийн шинжээч Т.Эрдэнтуяа нар гардуулан өгч баяр хүргэлээ.

“Уламжлалт зан үйл, ёслол баяр наадам” төрөлд 

Нэгдүгээрт байрт: 16 дугаар хороо Б.Цэгмэд

Хоёрдугаар байрт: 8 дугаар хороо Н.Вандан

Гуравдугаар байрт: 6 дугаар хороо М.Алтанбат

 “Эх хэл, аман уламжлалууд” төрөлд 

Нэгдүгээрт байрт: 6 дугаар хороо У.Сандагжав

Хоёрдугаар байрт: 13 дугаар хороо Э.Гансүх

Гуравдугаар байрт: 6 дугаар хороо М.Алтанбат

 “Язгуур урлаг” төрөлд 

Нэгдүгээрт байрт: 13 дугаар хороо Э.Гансүх

Хоёрдугаар байрт: 5 дугаар хороо Д.Цэвээнравдан

Гуравдугаар байрт: 13 дугаар хороо Х.Аюуш

 “Байгаль болон сав, ертөнцийн тухай мэдлэг” төрөлд 

Нэгдүгээрт байрт: 4 дүгээр хороо Ш.Чулуунчимэг

Хоёрдугаар байрт: 9 дүгээр хороо Н.Пүрэвдорж

Гуравдугаар байрт: 3 дугаар хороо Н.Нямаа

“Гар урлал” төрөлд 

Нэгдүгээрт байрт: 19 дүгээр хороо Г.Чинбаяр

Хоёрдугаар байрт: 5 дугаар хороо Н.Чимэддорж

Гуравдугаар байрт: 1 дүгээр хороо Д.Энхтуяа нар тус тус шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook