быстрый займ на карту
Үзсэн: 488

ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” УРИАТАЙ “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР -3” АЯНЫ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХӨЛ ГАЗРЫН УРГАМАЛЫГ ТАЙРАХ, ХАДАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх зорилготой “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны дотор зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус аяны хүрээнд 06 дугаар сарын 29-ний өдөр Баасан гаригт 11:00-12:30 цагийн хооронд буюу 90 минутын хугацаанд орчны 50 метр газрын болон нийтийн эзэмшлийн зам талбайн хөл газрын ургамал, шарилжыг тайрах, хадах ажилд нийт 193 байгууллагын 793 хүн хамрагдаж, 40517 м2 талбайн хөл газрын ургамал, шарилжыг тайрах, хадах ажлыг гүйцэтгэж ажиллалаа.

Аяны хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook