быстрый займ на карту
Үзсэн: 453

ГРАУНД ГОЛЬФИЙН АЗИ ТИВИЙН АНХДУГААР НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Граунд Гольфийн Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” 6 дугаар сарын 29-30 –ны өдрүүдэд “Чингис Хааны хүрээ” цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийслэлээс 240, хөдөө орон нутгаас 100, гадаадын 12 орноос 70, Өвөр Монголоос 20,  нийт 448 тоглогч оролцсон байна. Тэмцээн  64 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй ба Ерөнхий шүүгчээр Монголын үндэсний “Граунд Гольф”-ийн холбооны дэд ерөнхийлөгч  Б.Бат-Өлзий ажиллаж, 4 талбай, 8 үүрэнд тоглосон юм.

Тэмцээнд 7-85 хүртэлх насныхан оролцож байгаа бөгөөд үүний 90 хувийг 55-65 насныхан эзэлж байна хэмээн Ерөнхий шүүгч Б.Бат-Өлзий хэллээ. Тэрбээр, “Нэг цохилтоор оруулсан тохиолдолд “Алтан бөмбөг”-ийн эзэн болдог. Одоогийн байдлаар Монголын үндэсний “Граунд Гольф”-ийн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар 3 удаа “Алтан бөмбөг” оруулсан үзүүлэлтээр тэргүүлж байна.

Тус тэмцээнд Чингэлтэй дүүргийн иргэд амжилттай оролцож, дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Г.Эрхэмбаяр Алтан медаль , 12 дугаар хорооны иргэн Д.Цэнбэл хүрэл медаль, 1 дүгээр хорооны иргэн Ч.Эрдэнэбаатар шагналт байрыг тус тус эзэлж  Ази тивийн анхны аварга, анхны хүрэл медальт тамирчид боллоо.

 

Чингэлтэй дүүргээс нийтдээ 11 Алтан бөмбөгийн эзэд тодорч багийн дүнгээр 1 дүгээр байр эзэлсэн байна.

1 дүгээр  хороо Ч.Эрдэнэбаатар

3 дугаар хорооны Засаг дарга С.Туяа

9 дүгээр  хороо Ө.Эрхэмбаяр

10 дугаар  хороо н.Төмөрбаатар

11 дүгээр  хороо  Д.Батлхам

12 дугаар хороо Д.Цэнбэл

13 дугаар хороо М.Сүрэн

19 дүгээр Г.Цэцэгдэлгэр

19 дүгээр хороо Ж.Урантогос

19 дүгээр хороо Л.Дагийсүрэн

21 дүгээр  хороо Г.Эрхэмбаяр нар тус тус “Алтан бөмбөг”-ийн эзэд болсон байна

 

 

 

Leave a Reply

  • Facebook