быстрый займ на карту
Үзсэн: 263

ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД ЧАДАМЖ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгждэг “Монгол ногоо” төсөлтэй хамтран “Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн газар тариалан эрхлэгч 47 иргэнд “Хүнсний ногоог ургамлын өвчлөл болон хортон шавьжаас хамгаалах нь”,  “Ургамал хамгаалал, хүнсний ногооны ургалтын үеийн арчилгаа” сэдвээр  чадамж олгох сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар хүнсний ногооны өвчлөл ямар эх үүсвэрээс бий болдог, өвчлөл үүсгэгч эх үүсвэрийг устгах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалахад авах арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, сургалтыг УХЭШХ-гийн ургамлын өвчин судлаач Доктор, дэд профессор Б.Дондов, “Монгол ногоо” төслийн сургалт хариуцсан ажилтан Л.Дорждамба нар удирдан явууллаа.

Мөн сургалтад оролцсон иргэдэд практик туршлага олгох зорилгоор дүүргийн 15 дугаар хорооны тариаланч өрх Б.Батбаатарын өрхийн аж ахуйг үзүүлж, өрхийн туршлагыг түгээсэн юм.

Иргэн та эх орны хөрсөн дээр ургуулсан эко хүнсний ногоог хэрэглэж, иргэн бүр өрхийн тариаланч болцгооё.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook