быстрый займ на карту
Үзсэн: 608

СӨҮЛ ХОТЫН СУМПА ДҮҮРГИЙН ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АЗИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ” зохион байгуулагдаж байна. “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах” нь сэдэвт тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны дээд хэмжээний төлөөлөгчид оролцож байгаагаас Чингэлтэй дүүргийн хамтын ажиллагаат БНСУ-ын Сөүл хотын Сумпа дүүргийн Гамшиг, онцгой байдлын хэлтсийн төлөөлөл оролцож байна.

Уулзалтын эхний өдөр Сумпа дүүргийн Гамшиг, онцгой байдлын хэлтсийн дарга Жи Бонг Ким тэргүүтэй төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны хүрээнд иргэдийг болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд хоёр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын туршлага солилцох уулзалт, ур чадвар дээшлүүлэх сургалт зэргийг зохион байгуулах талаар санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook