быстрый займ на карту
Үзсэн: 736

ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 19 хорооны хэсгийн ахлагч нарын зөвлөгөөн 7 дугаар сарын 5-ны өдөр  боллоо.Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж,  1-19 дүгээр хорооны 196 хэсгийн ахлагч нар оролцлоо.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын 2018 эхний хагас жилийн тайланг тус тус танилцууллаа.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат хороодын хэсгийн ахлагчдын ажлын гүйцэтгэлийн талаар танилцуулж, цаашид төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай хүргэх талаар үүрэг чиглэл өглөө.

Мөн үеэр хороодын хэсгийн ахлагч нарын “Хөлсөөр ажиллах гэрээ” болон шинэчилсэн ажлын үнэмлэхийг  гардуулан өгөв.

Leave a Reply

  • Facebook