быстрый займ на карту
Үзсэн: 573

НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГААР ИДЭВХ САНААЧЛАГАТАЙ АЖИЛЛАСАН ДҮҮРГИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБАД, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2018 оны нэгдүгээр ээлжийн Цэрэг татлагаар идэвх санаачлагатай ажилласан дүүргийн хороодын Засаг даргын ажлын албад, хэсгийн ахлагч нарын дунд зохион байгуулагдсан уралдааныг дүгнэж, шалгарсан хороодын Ажлын алба, хэсгийн ахлагч нарын шагналыг дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж гардуулан өглөө.

 

Мөн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах офицер дэд хурандаа Т.Мөнхбаяр болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа нар Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиудаар хэсгийн ахлагч нарт хичээл орж мэдээлэл хүргэлээ.

Цаашид цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэх чиглэлээр хороодын Засаг дарга, Засаг даргын ажлын албаны хамтарсан баг, Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын дунд зарласан болзолт уралдааны хүрээнд ажлаа уялдуулан идэвх, санаачилгатай ажиллахыг уриаллаа.

Хороодын Ажлын албадаас

1 дүгээр байранд Р.Ганболд даргатай 12 дугаар хорооны Ажлын алба

2 дугаар байранд Б.Насанбат даргатай 18 дугаар хорооны Ажлын алба

3 дугаар байранд Л.Ариунтуяа даргатай 14 дүгээр хорооны Ажлын алба

4 дүгээр байранд В.Хүрэлбаатар даргатай 17 дугаар хорооны Ажлын алба

5 дугаар байранд Т.Идэрцагаан даргатай 16 дугаар хорооны Ажлын алба

Хороодын хэсгийн ахлагч нараас

1 дүгээр байранд 12 дугаар хорооны Хэсгийн ахлагч Ч.Пүрэвсүрэн

2 дугаар байранд 18 дугаар хорооны Хэсгийн ахлагч Ш.Оюунаа

3 дугаар байранд 14 дүгээр хорооны Хэсгийн ахлагч С.Оюунбилэг

4 дүгээр байранд 17 дугаар хорооны Хэсгийн ахлагч Л.Цэцэг-Өлзий

5 дугаар байранд 16 дугаар хорооны Хэсгийн ахлагч С.Ганчимэг нар тус тус шалгарлаа.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook