быстрый займ на карту
Үзсэн: 415

ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хилийн 0208 дугаар тусгай салбартай газар ашиглуулах гэрээ байгуулав. Гэрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хилийн 0208 дугаар тусгай салбарын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Дэд хурандаа Ч.Цолмонбаяр нар гарын үсэг зурлаа.

Уг гэрээ нь дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/152 дугаар захирамжаар олгосон долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0208 дугаар тусгай салбарын эзэмшлийн газраас 900мкв талбай бүхий газрыг ЧДЗДТГ-т “Иргэд, хүүхэд залуучууд, ахмад настанд зориулсан хөгжлийн төв, спорт цогцолбор”-ын зориулалтаар ашиглуулах, долоодугаар хороонд баригдах спорт цогцолборт Хилийн 0208 дугаар тусгай салбарын цэргийн албан хаагчид үнэ төлбөргүй үйлчлүүлэх харилцааг зохицуулахад орших юм.

Leave a Reply

  • Facebook