быстрый займ на карту
Үзсэн: 226

“ЭХ ОРНЫ ЦЭРЭГ ” ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба Зэвсэг хүчний 013 дугаар ангитай хамтран “ Эх орны цэрэг ” сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулж, цэргийн насны алба хаасан, хаагаагүй 50 иргэн оролцож, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн алба хаах хэлбэр, ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.

Тус үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ч.Баяржаргал, соёл хүмүүжлийн офицер ахмад П.Түвшинтөгс, ахлах дэслэгч Н.Мөнгөнчимэг, ахлагч н.Ганзолбоо нар зохион байгуулан хөтөлбөрийн дагуу ангийн штаб, соёлын төв, спорт цогцолбор, хүндэтгэлийн танхим, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн генерал Р.Гаваа агсаны хүндэтгэлийн танхим зэрэг газруудаар 3 хэсэгт хуваагдан танилцаж, багуудын дунд “автомат бууны задаргаа, угсралт”, “магазин цэнэглэх”, “химийн хорт утааны баг өмсөх, тайлах” зэрэг төрлүүдээр тэмцээнүүд явагдлаа. Энэ арга хэмжээнд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Ариунтуяа, цэргийн штабын мэргэжилтэн дэд хурандаа О.Мөнхжаргал нар шагналыг гардууллаа.

Leave a Reply

  • Facebook