быстрый займ на карту
Үзсэн: 671

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэд, ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын шагнал болон дүүргийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр дүүргийн 3 дугаар хорооны иргэн, Аварга дээд сургуулийн багш П.Урианхай, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 3 дугаар хорооны иргэний тэнхимийн ажилтан Б.Мөнхтуул,  “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 19 дүгээр хорооны иргэн Ж.Энхжаргал, дүүргийн Засаг даргын  “Хөдөлмөрийн алдар медал”-иар 1, “Хүндэт өргөмжлөл”-өөр 2, “Баярын бичиг”-ээр 20 ажилтан, албан хаагч, иргэд тус тус шагнагдлаа.

Leave a Reply

  • Facebook