быстрый займ на карту
Үзсэн: 461

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН А/385 ЗАХИРАМЖЫН ДАГУУ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/385 захирамжаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ажлын хэсэг байгуулагдсан юм.

Тус ажлын хэсгээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг хянан шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг цаг алдалгүй, арилгах зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн юм.

Хяналт шалгалтаар илэрсэн дүүргийн нутаг дэвсгэрт эрсдэл үүсгэж байгаа цахилгаан, эрчим хүч, дулаан, төрөл бүрийн худаг, худагны таг, гэрлийн шон, муу усны нүх зэрэг эрсдэл бүхий  газруудын судалгааг гарган холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook