быстрый займ на карту
Үзсэн: 844

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 1056 ГЭРЛИЙН ШОНГИЙН 198 ШИРХЭГ НЬ ТАГГҮЙ БАЙСНЫГ БҮРЭН ТАГЖУУЛЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА

Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд,Улаанбаатар хотын ерөнхий менежерээс өгсөн үүрэг даалгаврын дагуу Чингэлтэй дүүргийн Ажлын хэсэг, “Cоёндрийм ХХК” хамтран гэрэлтүүлгийн таггүй шонг тагжуулах, ил задгай гарсан кабел шугамыг далд хийж аюулгүй байдалд оруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

“Cоёндрийм ХХК” нь дүүргийн хэмжээнд авто замын 13 гудамжны нийт 1056 шонгийн 198 ширхэг нь таггүй байсныг бүрэн тагтай болгосон юм. Ил задгай гарсан кабел шугамыг далд хийх, унжсан гэрэлтүүлэг болон шилэн кабел утаснуудыг дээш сойж чангалан аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Leave a Reply

  • Facebook