быстрый займ на карту
Үзсэн: 877

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2018” НААДАМД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ГУТГААР БАЙРАНД  ШАЛГАРЛАА

Нүүдэлчин ард түмний соёл, түүний дотор угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет болон биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол 2018” наадам 12 дэх жилдээ 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Наадамд нийслэлийн иргэд үндэсний дээл, хувцас, хэрэглэлтэй оролцсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 200 гаруй иргэн дүүргээ төлөөлөн оролцож “Гутгаар” байранд  шалгарлаа.

Мөн энэ үеэр Чингэлтэй дүүргийнхээ “Шилдэг үндэсний хувцастай иргэн”, “Шилдэг үндэсний хувцастай хос”, “Шилдэг үндэсний хувцастай хүүхэд”-ийг тус тус шалгаруулсан юм.

Leave a Reply

  • Facebook