быстрый займ на карту
Үзсэн: 238

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН “ЧИНГЭЛТЭЙН ЭГШИГ” СОЁЛ УРЛАГИЙН ТОГЛОЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёл Урлагийн их сургууль хамтран Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт “Чингэлтэйн эгшиг” соёл урлагийн тоглолтыг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд Монголынхоо түүх, өв соёл, нүүдэлчин ахуйг харуулсан “Чингэлтэйн эгшиг” урлагийн тоглолт нь жуулчид, наадамчин олонд урлаг соёлын бие даасан үйлчилгээ үзүүлснээрээ онцлог боллоо. Мөн энэ үеэр “Дээлтэй Монгол-2018” наадамд амжилттай оролцож дүүргийн үндэсний хувцастай шилдэг иргэн, гэр бүлээр шалгарсан иргэдээ шагнаж урамшууллаа.

Түүнчлэн “Чингэлтэйн эгшиг” соёл урлагийн тоглолтыг үзэж сонирхохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүргээс хүрэлцэн ирсэн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевичийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж тэргүүтэй албаныхан хүлээн авч монгол ахуй, соёл урлаг, зан заншил, хурдан морьдын уралдаан, сур харваатай танилцууллаа. Хангаласский дүүргийн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич Монгол наадам, зан заншилтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Leave a Reply

  • Facebook