быстрый займ на карту
Үзсэн: 995

САХА(ЯКУТ) УЛСЫН НАРНЫ БАЯРТ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

ОХУ-ын Саха Якут Улсын Гадаад Харилцааны Газар, “Монгол-Саха нийгэмлэг” төрийн бус байгууллага нар хамтран Монгол Улсад анх удаа 7 дугаар сарын 13-ны өдөр Якутын үндэсний “Ысыах” буюу Нарны баярыг амжилттай зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн “Дорнын хүрээ” хамтлагийн сурагчид дүүргээ төлөөлөн тус баярт оролцлоо.

Уг баярын хүрээнд Якутын үндэсний уламжлал болох ерөөл магтаал өргөх, гал тахих зан үйл, Саха үндэсний тойрон бүжиг, спортын уралдаан, тэмцээн, Хапсагай бөхийн барилдаан зэрэг соёл, спортын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд “Дорнын хүрээ” хамтлагийн сурагчид урлагийн тоглолтоо толилуулсан юм.

Leave a Reply

  • Facebook