быстрый займ на карту
Үзсэн: 666

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хурал 7 сарын 16-ны өдөр боллоо. Хурлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд Онцгой комиссын Орлогч дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяр удирдан явууллаа.

Тус хурлаар дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын 2018 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн үүрэг гүйцэтгэх” тухай 06 тоот тушаалын дагуу мэргэжлийн анги, албад, хороодыг бэлэн байдалд шилжүүлж, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан тухай хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн Засаг даргын 2018 оны А/428 тоот захирамжийн хүрээнд зөвшөөрсөн бүс нутагт шилжин суурьшсан өрхүүдийн мал амьтны хашаа, хороог буулгах, өтөг бууц, сэг зэмд мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг 7 дугаар сарын 17-20-ны өдрийн хооронд зохион байгуулж захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook