быстрый займ на карту
Үзсэн: 1358

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН “УМАРД БҮС НУТГИЙН ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ”-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦЛОО

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Умард бүс нутгийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд  2018 оны 07 дугаар сарын 06 – 08-ний  өдрүүдэд 2 дахь жилдээ амжилттай оролцлоо.

 

Тус үзэсгэлэн нь Манжуур хотод зохион байгуулагддаг “Нэг бүс нэг зам” санаачлалын бүтээн байгуулалт сэдвийн цар хүрээнд томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь Манжуур хот болон дотоод, гадаадын байгууллага, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх гүүр нь болж, олон улсын шинжлэх ухаан, технологийн дэвшил, солилцоог өргөжүүлэх, Хятад-Монгол-Орос гурван орны хил залгаа муж, хот, аймгуудын харилцаа, хамтын ажиллагаа, хөгжлийг хурдасгах, гурван улсын худалдаа, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм.

 Энэ удаагийн үзэсгэлэнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтэн БИТ-ийн мэргэжилтний  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, дүүргийн  20 иргэн аж ахуй нэгжийн 38 үйлдвэрлэл эрхлэгчийн төлөөллийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

15 дахь удаагийн үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг хангаж бараа бүтээгдэхүүний чанар хийц, өнгө үзэмж, реклам сурталчилгаан дээр анхаарч  ажилласнаар өмнөх жилээс илүү борлуулалт хийсэн. Үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий эдлэл, арьсан эдлэл, цүнх, тэлээ, хэтэвч, түлхүүрийн оосор, гутал гар урлал баримал, уран зураг, модон ясан сийлбэр,  торгон цүнх, үнэт эдлэл хөөрөг, алт мөнгө зэсэн ээмэг зүүлт бугуйвч зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн харилцаа холбоо тогтоох, бүтээгдэхүүний захиалга авах гэх мэт үр дүнтэй байлаа.

Leave a Reply

  • Facebook