быстрый займ на карту
Үзсэн: 900

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ 2018” АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХ САНААЧЛАГАТАЙ ОРОЛЦСОН АЛБАН ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Үндэсний уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Дээлтэй Монгол наадам-2018” арга хэмжээнд Чингэлтэй дүүрэг амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн.

Тус арга хэмжээний хүрээнд гадаад, дотоодын жуулчдад үндэсний өв соёл, ёс заншил, ардын урлагийг сурталчлан таниулах ажлыг амжилттай зохион байгуулсан Засаг даргын дэргэдэх Бизнес инкубатор төв, Соёлын төвийн албан хаагчдад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook