быстрый займ на карту
Үзсэн: 1091

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭЭР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дүгээр тушаалын дагуу Тулгар төр байгуулагдсаны 2227, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын худалдаа үйлчилгээг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 70, хүнсний худалдааны чиглэлээр 10, хүүхдийн тоглоом тоглуулах чиглэлээр 1,  гэрэл зургийн үйлчилгээ  1, уран бичлэг, шог зураг 1, үндэсний гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр дүүргийн нийт 31 өрхийн үйлдвэрлэгч, нийт 90 аж ахуйн нэгж, иргэдэд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгон хяналт тавин ажилласан юм.

Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нь дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран наадмын талбайд цаг тухай бүр хяналт тавин холбогдох арга хэмжээг авч ажилласан бөгөөд худалдаа үйлчилгээний чиглэлээр гарсан санал гомдол, зөрчилгүй байлаа. Мөн наадмын талбайд хоггүй, цэвэрхэн баярлах орчинг бүрдүүлэн ажилласан Тохижилт үйлчилгээний компанид иргэд сайшаалтай хандаж байлаа.

Leave a Reply

  • Facebook