быстрый займ на карту
Үзсэн: 1592

МАЛТАЙ БАЙСАН ӨРХҮҮДИЙН МАЛЫН ХАШАА, САРАВЧИЙГ БУУЛГАЖ, ӨТӨГ БУУЦЫГ АРИЛГАН АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай” А/578, дүүргийн Засаг даргын 2018 оны “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс дэх малын хашаа, саравчийг буулгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар авах арга хэмжээний тухай” А/428 дугаар захирамжуудын хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдийн хооронд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын малтай байсан нийт 52 өрхийн малын хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой хийж гүйцэтгэж байна.

Ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани ХХК, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид орж ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчоо, зуслангийн байгаль орчны байцаагч нар хамтран оролцож үүрэг гүйцэтгэж байна.

Нийт малтай байсан өрхүүдийн 70 гаруй хувийн малын хашаа саравчийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид буулгах ажлыг хийж, дүүргийн Тохижилт үйлчилгээний компани ХХК өтөг бууцыг ачих, дүүргийн мал эмнэлэг Содхан ХХК ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг тус тус хариуцаж байгаа бол Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс байнгын хяналт тавьж ажиллаж байна.

Нэг өрхөөс дунджаар 5-6 машин өтөг бууц гарч байгаа бөгөөд нийт 50 гаруй машин өтөг бууцыг хогийн төвлөрсөн цэгт буулгасан байна. Цэвэрлэгээ үйлчилгээ хийгдсэн өрхийн газрыг тухай бүрд ариутгаж цаашид мал, амьтан оруулахгүй байх чиглэлийг дээрх хороодын Засаг дарга нарт өгч ажиллаж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook