быстрый займ на карту
Үзсэн: 630

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОБХ-ИЙН АЛБАН ХААГЧ, БАГ, ТАМИРЧИД ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН 2018 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-21-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын Сургалтын төвд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 19 аймаг, Нийслэлийн 4 дүүргийн 200 гаруй алба хаагч, тамирчид оролцож байгаагаас Цэргийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн Олон улсын хэмжээний мастер, Ахлах ахлагч Д.Ганзориг дасгалжуулагчтай, спортын мастер, Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг нарын 9 тамирчин оролцож байна.

Баг, тамирчидтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Онцгой байдлын хэлтсийн дарга С.Эрдэнэбаяр нар уулзаж, спортын өндөр амжилт хүслээ.

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1996, 2006 онд  Улсын аварга, 2008 онд 2 дугаар байр, 2010 онд 3 дугаар байранд тус тус шалгарч байжээ. Мөн Улаанбаатар бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 9 удаа тэргүүн байр эзэлж байсан бөгөөд тус ангиас Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Т.Отгон, олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Д.Ганзориг нар төрөн гарсан юм. Баг тамирчдын зөвлөх багш, дасгалжуулагчаар Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Т.Отгон ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook