быстрый займ на карту
Үзсэн: 693

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж , шийдвэрлэх арга замыг судлах, санал боловсруулах ажлын явц байдал болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн хэрэгжилт, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн үед хамгааллын бодлогыг хэрхэн баримтлан ажиллаж байгаа зэрэг асуудлуудаар дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол Ажлын хэсгийн холбогдох ажилтнуудын мэдээлэлтэй танилцлаа.

Цаашид аливаа тулгамдаж байгаа асуудлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх, ажлын уялдаа холбоог сайн хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол онцлон үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook