быстрый займ на карту
Үзсэн: 360

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД НИЙТ 1871 ИДЭВХТЭН ГИШҮҮД, ИРГЭД ОРОЛЦСОН БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 30 дугаар тогтоолоор батлагдсан Гамшгаас хамгаалах сайн үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг, осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 1-19 дүгээр хороодод 3200 гаруй идэвхтэн гишүүдийг бүртгэлжүүлж, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын “Чингэлтэй” салбар, “Улаан загалмайн хороо” хамтран 16 удаагийн сургалтыг хороодын хэсгийн ахлагч, гамшгаас хамгаалах сайн дурын идэвхтэн бүлгүүдийн дунд зохион байгуулсан ба өдөрлөг, тэмцээн 3 удаа, ой хээрийн түймэр, үерийн аюул, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт 12 удаа зохион байгуулж танхимын сургалтаар нийт 1871 идэвхтэн гишүүд, иргэдийг хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook