быстрый займ на карту
Үзсэн: 1357

СУРАГЧ СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨРӨӨР БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ЁНСУ ДҮҮРГИЙН СУРАГЧИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Чингэлтэй дүүрэг болон БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцох хөтөлбөрөөр Ёнсу дүүргийн багш, сурагчдын төлөөлөл 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэгт хүрэлцэн ирлээ.

Сурагч солилцох хөтөлбөрөөр Ёнсу дүүргийн 9 сурагч 2 багшийн хамтаар ирсэн бөгөөд өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийн номын өргөө, ерөнхий боловсролын 23 дугаар сургуультай танилцлаа. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны төлөөлөл тэднийг угтан авч Монголын түүх, ёс заншил, Чингэлтэй дүүргийн талаар танилцуулсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд Ёнсу дүүргийн сурагчид Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, монгол ахуй, зан заншил, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд, дүүргийн сургуулиудтай танилцаж монгол сурагчидтай нөхөрлөх юм байна.

Leave a Reply

  • Facebook