быстрый займ на карту
Үзсэн: 505

ГАМШГААС ХАМГААЛАХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, шуурхай командын бие бүрэлдэхүүний харилцан үйл ажиллагааг сайжруулах, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гарч болзошгүй гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгч нарт олон нийтийн газарт гарсан гал түймрийг унтраах, аврах үйл ажиллагааг зохион байгуулах тактикийн сургууль боллоо.

Тус тактикийн сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн  дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр “ПРЕМИУМ ПАЛАС” ХХК-ний захирал Ц.Ариунаа болон  дүүргийн Онцгой комисс,  гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, шуурхай командын бие бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн алба хаагч, “Нийслэлийн аврах анги-105” болон хороодын Засаг дарга, Сайн дурын хэсгийн ажилчид, “Премиум палас” ХХК-ийн ажилчин, алба хаагч зэрэг нийт 180 гаруй хүн оролцлоо.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ПРЕМИУМ ПАЛАС” ХХК-ийн үйлчилгээ, зочид буудлын зориулалттай 19 давхар барилга байгууламжид гамшгийн нөхцөл байдал үүсч, үүний улмаас гал түймэр гарч цахилгаан тасарч, өрөө тасалгаагаар утаа тархаж аврах зам гарц хаагдаж, нөхцөл байдал хүндэрлээ гэсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл Шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд дуудлага өгснөөр Гамшгаас хамгаалах тактикийн сургууль эхэлсэн юм.

Сургуулиар аврагч, гал сөнөөгчид газар хөдлөлтийн улмаас гал түймэр гарч цахилгаан тасран, өрөө тасалгаагаар утаа тархаж, аврах зам гарц хаагдсан гэсэн цагийн байдлын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 10 дугаар анги, нийслэлийн аврах анги хамтран галыг унтраах, барилга байгууламжаас хүн аврах, анхан шатны тусламж үзүүлэх зэрэг сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Leave a Reply

  • Facebook