быстрый займ на карту
Үзсэн: 1173

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ӨЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Дэлхийн хепатитын өдөр 2018” албан ёсны арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар ерөнхий захирал Рэн Минхуй тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ундрах-Ирээдүй Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөлтэй танилцлаа.

Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож төлөөлөгчдөд эрүүл мэндийн чиглэлд баримталж буй орон нутгийн бодлого, цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулав. Мөн ЭМЯ, ДЭМБ, Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангаас хамтран Ундрах-Ирээдүй ӨЭМТ-д хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ба олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн талаар тус ӨЭМТ-ийн дарга Ж.Алтантуул танилцуулсан юм.

Төслийн хүрээнд тус ӨЭМТ-д элэгний B, C вирус, хеликобактер, бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн оношлуур, сүрьеэ илрүүлэх, цусан дахь сахар, холестриний хэмжээг тогтоох аппарат, зөөврийн эхо бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат, бичил лаборатори, даралт хэмжигч аппарат, өвчтөний мэдээлэл хадгалах, компьютер, таблет зэрэг хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслүүдийг олгосон. Төсөл хэрэгжиж эхэлснээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 18-65 насны 7992 иргэнийг хамруулсан байна. Эрүүл мэндийн үзлэг оношлогоог цахим хэлбэрт шилжүүлж, түргэвчлэхэд чиглэсэн, бага оврын тус хөдөлгөөнт техник  багаж хэрэгслүүдийг нэвтрүүлснээр эмч, сувилагчдын ур чадвар нэмэгдэх, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний цар хүрээ тэлэх, өвчтөн оношоо цахим шуудангаар авах, хорооны алслагдмал бүсийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ хүргэхэд хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook