быстрый займ на карту
Үзсэн: 239

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  8 дугаар сарын 7-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах, 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Нүүдэлчин фестиваль 2018” соёлын арга хэмжээнд оролцох, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж холбогдох хэлтэс, албадад өглөө.

Leave a Reply

  • Facebook