быстрый займ на карту
Үзсэн: 395

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Тэрээр 14 дүгээр хороонд баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцлаа. МУ-ын 2018 оны Төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан, 39 байршилд сургууль цэцэрлэг төлөвлөн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үүний дараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2017 оноос эхлэн он дамжин хэрэгжиж байгаа юм. Энэ хичээлийн шинэ жилээр бүрэн ашиглалтад орох юм байна.

Leave a Reply

  • Facebook