быстрый займ на карту
Үзсэн: 624

МАТЕМАТИКИЙН УЛСЫН V УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Олонлог” академи, “Олонлог” Төв сургууль, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын V уралдааныг амжилттай зохион байгуулсан билээ. Өнөөдөр буюу 8 дугаар сарын 8-ны өдөр сурагчдын амралтыг тохиолдуулан тус уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амрах эрхийн бичгээр шагналаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Олонлог сургуулийг үүсгэн байгуулагч, Олонлог академийн захирал Б.Баясгалан нар гардуулан өгч, сурлагын амжилт хүсч ерөөлөө.

Leave a Reply

  • Facebook