быстрый займ на карту
Үзсэн: 245

ДҮҮРГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ “ЦАГААН НУГА” ЗУСЛАНД АМРААЛАА

Чингэлтэй дүүргийн “Өрхийн хөгжлийг дэмжих жил” “Өв тэгш-Бүтээлч Монгол хүүхэд төлөвшүүлэх”  зорилтын хүрээнд Хүүхдийн өөрөө удирдах байгууллагыг дэмжих, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, Монголын ёс заншил, өв соёлыг сурталчилан таниулах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор “Цагаан нуга” хүүхдийн зусланд 2018 оны 7 дугаар сарын 25-наас 8 сарын 1-ний өдөр хүртэл ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн оролцооны байгууллагын 225 хүүхэд, 8 сарын 1-нээс 8-ний өдөр хүртэл  хугацаанд дүүрэг, хороодын албан хаагчдын 75 хүүхэд, нийт 300 хүүхдийг амраалаа.

“Цагаан нуга” хүүхдийн зуслан нь 2016  оноос  эхлэн   үйл   ажиллагааныхаа   хөтөлбөрийг   “Дэлхийн   өв – Монгол  соёл” уриан дор явуулж байгаа бөгөөд энэхүү чиглэлийн үйл ажиллагааг түлхүү оруулж амрагч хүүхдүүдэд  соёлын  өвийн   мэдээллийг   төрөл   бүрийн   аргаар   олгох   ажлуудыг   зохион явуулсан юм.

Энэ удаад  тоглоомын   тойрог,   бизнес   өдөр,   буухиа   тэмцээн,   монгол наадгайн өдөр, 60 секунд, “Миний эх орон” өртөөчилсөн өдөрлөг, азын шоо, “Ирээдүйн аваргууд” спортын   бага   наадам, телевизийн   тойм   хөгжөөнт   нэвтрүүлэг, удирдагчдын концерт, сайн үйлсийн аян, мисс  &  мистер, загварын ертөнц шоу зэрэг амрагч хүүхдүүдэд мэдээлэл мэдлэг олгосон, авхаалж самбаа ур  чадвараа   харуулах олон төрлийн тэмцээнийг зохион байгуулсан байна.

Leave a Reply

  • Facebook