быстрый займ на карту
Үзсэн: 1051

ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮСЭД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “А”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтыг тус тус үндэслэн  Улсын Онцгой комиссын 2018 оны 01 дүгээр хуралдаан, Нийслэлийн удирдах ажилтны шуурхай 2018 оны 07 дугаар сарын 23-ны зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар, дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31 өдрийн А/471 “Албадан чөлөөлөх тухай” захирамжийн хүрээнд үер, усны аюулт үзэгдэл гарч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үер усны ус зайлуулах хоолой, шуудуу, жалга, суваг, далангийн хамгаалалтын бүс болон үерийн аманд зөвшөөрөлгүй буусан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг 8 сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Газрын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс  хамтран дүүргийн хэмжээнд үерийн аюултай бүсэд буусан 14 айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Leave a Reply

  • Facebook