быстрый займ на карту
Үзсэн: 391

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нар, Ажлын албаны дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр удирдан явууллаа.

Зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж ажлын цагийн бүртгэл, цаг ашиглалт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг чиглэл өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний талаар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн П.Очирдаваа “Шарилжгүй Улаанбаатар аян”-ы талаар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Т.Хаш-Эрдэнэ “Аз жаргалтай хотын индекс, шилдэг хорооны шалгуур үзүүлэлт”-ийн талаар сургалт явууллаа.

Leave a Reply

  • Facebook