быстрый займ на карту
Үзсэн: 615

ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮСЭД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31 өдрийн А/471 “Албадан чөлөөлөх тухай” захирамжийн хүрээнд иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ажлын хэсэг” байгуулан  үер, усны аманд зөвшөөрөлгүй буусан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг 8 сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд үерийн аюултай бүсэд буусан 15  айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган, тухайн нөхцөлд ажиллаж буй техник хэрэгслийн зардлыг дүүргийн төсөв хөрөнгөөс гаргаж иргэдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаад иргэд сэтгэл хангалуун байсан юм.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Газрын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн албан хаагчид оролцож үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс 14 иргэнийг түр ажлын байраар ханган ажилласан байна.

Leave a Reply

  • Facebook