быстрый займ на карту
Үзсэн: 1235

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2018”  ФЕСТИВАЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Нүүдэлчин Монгол 2018” фестиваль 8 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын төв болон дүүргийн “Ардын урлагийн их наадам”-аас шалгарсан 14 ардын авъяастан, гар урлаачид дүүргээ төлөөлөн амжилттай оролцлоо.

Арга хэмжээ нь эх хэл болон аман уламжлал, гар урлал, язгуур урлаг,  байгаль, сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт зан үйл, арга ухаан,  ёслол, баяр наадам гэсэн 5 ай савын хүрээнд зохион байгуулагдсан юм.

“Соёлын биет бус өвийн их наадмын алдаршуулах медаль”-иар:

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дүүргийн 6 дугаар хорооны иргэн Э.Сандагжав

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ц.Энхзаяа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дүүргийн 9 дүгээр  хорооны иргэн П.Болормаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дүүргийн 5 дугаар хорооны иргэн Д.Цэвээнсүрэн

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Г.Чинбаяр

Дүүргийн 4 дүгээр  хорооны иргэн Ш.Чулуунчимэг

Дүүргийн 5 дугаар  хорооны иргэн Н.Чимэддорж

Язгуур урлаг, тоглон үзүүлэх илэрхийллүүд төрөлд:

“Монгол Улсын Соёлын тэргүүний Ажилтан” цол тэмдгээр дүүргийн 18 дугаар хорооны иргэн Г.Лхагва

Уламжлалт гар урлал төрөлд:

БСШУСЯ-ны “Хүндэт Жуух Бичиг”-ээр дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Х.Батсуурь

Зан үйл, ёс заншил, ёслол, баяр наадмууд төрөлд:

“Тэргүүний Ардын Авъяастан” цол тэмдгээр дүүргийн 16 дүгээр хорооны иргэн Б.Цэгмид нар тус тус шагнагдсан байна.

 

Leave a Reply

  • Facebook