быстрый займ на карту
Үзсэн: 546

“Оюутан-цэрэг” сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 7.7, 7.8, 7.9 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журам, Батлан Хамгаалахын сайдын 2018 оны А/10 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/103, дүүргийн Засаг даргын 2018 оны А/107 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн 5 их дээд сургуулиас хүсэлт гаргаж, болзол, шаардлага  хангасан оюутнууд эрүүл мэнд, бие бялдрын шалгалтад тэнцэж,  “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс онолын сургалтад, 2018 оны 06 дугаар сарын 15-наас цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтуудад хамрагдаж сургалтуудын хөтөлбөрийг бүрэн хангаснаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ҮБХИС-ийн хээрийн  сургалтын төвд  цэргийн тангараг өргөлөө.

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Р.Сүхбат, Нийслэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар болон их дээд сургуулиудын захирлууд оролцлоо.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт нь өдгөө 5 дах жилдээ амжилттай хэрэгжүүлж нийт 4500 оюутан залуус хамрагдаад байгаа билээ.

Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлж, эрчимжүүлсэн вакум сургалтыг “Цэргийн ерөнхий бэлтгэл”, ”Цэргийн мэргэжлийн бэлтгэл”  хичээлийг дасгал дадлагын аргаар дахин давтан сургадаг сургалтын шинэ арга зүйтэй сургалт юм.

         

 

 

 

 

 

 

   

Leave a Reply

  • Facebook