быстрый займ на карту
Үзсэн: 880

АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМАНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Архангай аймгийн Чулуут сумтай харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, соёлын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл Архангай аймгийн Чулуут суманд ажиллалаа.

Энэ үеэр Чулуут суманд “Адууны баяр” наадам тохиож буйд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцлоо. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж сум, дүүргийн хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгааг онцлон Чингэлтэй дүүргийн Засаг даргын мэндчилгээг Чулуут сумын ард иргэдэд уламжлан, баяр хүргэлээ.

Мөн уг баяр наадмыг тохиолдуулан  боловсрол, соёлын салбарт амжилт гаргасан Чулуут сумын иргэдэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон дүүргийн Засаг даргын шагналыг гардуулан өглөө.

Leave a Reply

  • Facebook